Нүүрсний сонсгол болж төрийн болоод төрийн өмчийн оролцоотой тээвэр, олборлолт, ашиглалттай холбоотой нотлох баримтыг хянан шалгасан. Уг сонсгол 2023 оны төгсгөлд хоёр үе шаттайгаар болж өндөрлөсөн юм. Уг үйл явдалтай холбогдуулан ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сонсгол гол үүргээ биелүүлж байх үедээ зарим нэг хууль тогтоомжтой зөрчилдсөн. Үүнд миний бие нэгэн тээврийн компанитай холбож, тодорхой ашиг сонирхолтой бизнес хийдэг, гэмт хэргийн замаар ашиг хүртдэг гэх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн.
УИХ-ын хянан шалгах чиг үүрэг гэдэг сонгуулийн тогтолцооны хамгийн чухал чиг үүрэг. Нөгөө талаас маш аюултай чиг үүрэг болохыг харлаа. Ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс шинжээчдийг оролцуулж, гэрчүүдийг дуудсан. Гэрчийг худал мэдээлэл тараахад нөлөөлөхийг хориглодог боловч үүнийг хангаж чадаагүй. Шинжээчийн дүгнэлтээр, намайг тээврийн компанитай нэгдмэл сонирхолтой хэмээн зарласан. Нотлох баримт шинжлэн судлах буюу нотлох баримтууд танилцуулагдах ёстой байсан. Гэвч зарим нэг нотлох баримтыг нь үзүүлж заримыг нь харуулахгүй, ямар үндэслэлээр уг дүгнэлтдээ харуулахгүйгээр мэдээллээ түгээхээр иргэний мэдээлэл авах эрх зөрчигдсөн. Үүгээр хүний халдашгүй нэр төрд халдсан явдал боллоо. Мөн тухайн компанитай цаашид хамтарч ажиллах алс хэтэд хаалт боолт, хориг боллоо. Нотлох баримтыг хянаж шалгаагүй Б.Энхбаяр гишүүн үүргээ хэрэгжүүлээгүй учраас ҮХЦ-д өгсөн.
Хоёрт, шинжээч худал мэдээлэл гаргавал гэмт хэрэг болно. УБЕГ-ын мэдээллээр нотлогдох мэдээллийг буруу гаргасан. “Нэмэх тээвэр” гэх компанийг эзэмшиж байсан хүн миний эзэмшдэг байсан өөр нэгэн компанийг худалдаж авсан. Тухайн үед би энгийн иргэн байсан. Ердийн арилжаа хийснээс үүдэн улсын том хулгайд хамааруулж байна. Шинжээчийг цагдаад гомдол гаргасан” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …