Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэгийн даргалж ажиллах хуульд заасан хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2023.12.25) хуралдаж, шинэ даргаа сонголоо.
Ерөнхий зөвлөлийн нийт гишүүдийн олонхын саналаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лхагвадоржийн Энхбилэг сонгогдлоо. Түүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг хүлээлгэн өгч “Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын өндөр нэр хүндтэй албыг өндөр хариуцлагатай гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн ажлын амжилт хүслээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Энэхүү хариуцлагатай албыг эрч, хүчтэй Та бүхний итгэлийг дааж гүйцэтгэнэ” гээд талархал илэрхийлэв.
Лхагвадоржийн Энхбилэг нь 1994-1997 онд Цагдаагийн академи, эрх зүйч, 1997-1998 онд Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, 2007-2009 онд Монголын үндэсний дээд сургууль, магистр, 2021 онд МУИС-ын сэтгэл судлалын магистрантаар тус тус дүүргэсэн. 1993 онд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, 2000-2001 онд Хан-Уул дүүргийн шүүхэд туслах шүүгч, 2001-2021 онд анхан шатны шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгчээр тус тус ажиллаж байсан туршлагатай бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 11-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, 2023 оны 12 дугаар сарын 25-аас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …
П.САЙНЗОРИГ: ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЗАХИРГААНЫ БОЛОН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ БИЙ БОЛСОН
Гэр хорооллыг орон сууцжуулахдаа өмнөх алдаагаа давтахгүй Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг арванхоёрдугаар …