Нийслэлийн 309-р цэцэрлэгт Соробан сампины сургалт явуулдаг “ТDU” нэртэй сургалтын төвийн багш хүүхдүүдийг хичээлээ ойлгоогүй, муу сурдаг гэх шалтгаанаар чимхэж, үсдэж, толгой руу нь цохиж удаа дараа зодсон гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан.
Үүссэн асуудалтай холбоотойгоор салбарын сайд Л.Энх-Амгалан Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Гэхдээ нэг багшийн үйлдлээр бусад багшийг үнэлж, хичээл зүтгэлийг нь үнэгүйдүүлж болохгүй хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тодруулбал тэрбээр, “Би Багш нараа хамгаална. Багш бүхэн “хүчирхийлэгч” биш. Ингэж багшийн нэр хүндэд бүдүүлгээр халдахаа больмоор байна. Сэтгэл, зүрхээрээ ажилладаг хэдэн мянган багш нараа хэний ч өмнө хамгаална шүү салбар толгойлж байгаа хүний хувьд. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг. Ийм ёс зүйгүй хүн багш байх ёсгүй. Багшийн ёс зүйг зөрчсөн “багш” нэр зүүсэн арчаагүй нөхдийг цэвэрлэнэ. Нэг ч хүүхдийн эрх сургууль,цэцэрлэг бүрт зөрчигдөх ёсгүй. Болж бүтэж байгааг нь илүү их share хийж байгаарай. Бурмаар биш урмаар хэдэн “муу” багш нар минь амьдардаг юм шүү” хэмээсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …