Нийгэмд шүүмжлэл дагуулаад байсан 318 тэрбум төгрөгийн үнэ бүхий хуучин ногоонтой автобусны асуудалтай холбоотой Ардчилсан намын Ногоон автобусны хянан шалгах түр хорооноос мэдээлэл хийлээ.
Хянан шалгах хорооны дарга Ц.Уянга: Хотын дарга Х.Нямбаатар маргаантай байсан 600 автобусны гэрээг цуцалж, шинээр автобус авахаар болсон гэж мэдэгдсэн. Гэхдээ цуцалсан гэдэг баримтыг бидэнд өгөөгүй. Учир нь, 318 тэрбум төгрөгийн шууд худалдан авалтын гэрээнд 600 автобусны худалдан авалтын дүн багтсан ч ямар хэлбэрээр, яаж цуцалсан нь ойлгомжгүй байгаа.
Ерөнхийдөө энэ асуудлыг шийдэхээр ажлын хэсэг цааш явахад хүндрэлтэй, мэдээлэл өгөхгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс АН-ын УИХ дахь бүлэгтэй хамтран хянан шалгах түр хороо байгуулахаар санал тавьсан. Ингээд УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулаад байна. Хуульд зааснаар 19 хүн гарын үсэг зурсан байх юм бол яаралтай горимоор хянан шалгах хороо байгуулах үндэслэл бүрддэг. Энэ үндэслэлийн дагуу гаргасан хүсэлт, шаардлагыг хуулийн хугацаанд буюу 30 хоногийн дотор хянан шалгах хороог байгуулж, ард иргэдэд сонсгол явуулах тогтоолын төслийг батлуулах ёстой. Гэтэл тогтоолын төслийг арваннэгдүгээр сарын 29-нд өргөн боловч одоог хүртэл тов нь гараагүй байна. Иймд хянан шалгах хорооны тогтоолын төслийг нэн яаралтай баталж, УИХ-аар сонсгол явуулах товыг яаралтай зарлахыг шаардаж байна гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …