МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатар Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдийг АТГ-д шалгуулах хүсэлт хүргүүлнэ гэв.
Тэрээр “МҮОНРТ хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна. 600 гаруй уран бүтээлч үзэгч олныхоо мэдэх эрхийг хангахын төлөө өдөр, шөнөгүй ажилласаар байна. Гэвч МҮОНРТ-ийн үйл ажиллагааг тасалдуулах, хүчгүйдүүлэх, эдийн засгийн тогтворгүй байдалд оруулах гэсэн хүмүүс байна гэж үзэж байна. Намайг томилогдсноос хойш үндэсний зөвлөлийн дарга гурван удаа солигдлоо. Гурван жилийн хугацаанд дандаа гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх хурал хийж байна. Өнөөдөр бас хуралдаж байна. Хэвлэлээр намайг чөлөөлсөн тухай мэдээллүүд явж байна.
Би Үндэсний зөвлөлийн дарга асан Д.Батсүхийг авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлж байна. Энэ гаргасан тогтоол, шийдвэртэй нь холбоотой юм.
МҮОНРТ өнгөрсөн хугацаанд хоёр удаа бүтэц баталсан. Ингэхдээ 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр бүтэц баталсан. Энэ тогтоолыг хүчингүй болгохдоо алдаатай тогтоол үйлдэн, Батсүх гэдэг хүн шүүхэд энэ тогтоолыг засварлаж гаргаж өгсөн байна. Үүнийг бид шүүх, цагдаад нь өгсөн. Д.Батсүх гэдэг хүн дарга хийж байхдаа гүйцэтгэх удирдлагын ажилд хэт орсон” гэв.
Мөн Үндэсний зөвлөлийн Д.Өлзийбаатар, Д.Цоодол, Б.Ганболд зэрэг гишүүдийг шалгуулна гэв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …