“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн өргөтгөсөн хуралдааныг Хангарди ордонд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулав.
Хуралдаанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Төрийн бус байгууллагуудын 10 гаруй төлөөлөл оролцов.
Өргөтгөсөн хурлаар нийслэлийн салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулсан бөгөөд Төрийн бус байгууллагуудаас гаргасан санал хүсэлт, асуултад нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагийн удирдлагууд мэдээлэл өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, салбар зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд тусгах арга хэмжээг хэлэлцэв.
Хуралдаанд оролцогчдоос дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, шинээр оруулж ирэх автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй байх шаардлагыг хангасан байх, боловсрол, эрүүл мэнд, түрээсийн орон сууц, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад мэргэжлийн орон тооны дохионы хэлмэрч ажиллуулах зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл”-ийн Дэд дарга О.Номинчимэг зөвлөлийн 2024 оны төлөвлөгөөнд эдгээр тулгамдаж буй асуудлуудыг тусгаж, хариуцсан чиг үүргийн байгууллагуудыг хэрэгжилтэд онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …