10 давхар барилгын дөрвөн давхарт гал гарч, 7 иргэн амь насаа алдсан бөгөөд үүний 4 нь 2-16 насны хүүхэд байсан. Уг хэрэг Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд гарсөн бөгөөд галын дуудлага өнөөдөр буюу 19-ний өглөөний 07:02 цагт НОБГ-т ирсэн байна.
Дөрвөн давхарт гарсан гал барилгад тархаж олон оршин суугч угаартжээ. Галыг унтраахаар ажиллаж байсан Онцгой байдлын албан хаагч угаартаж, эмнэлэгт хүргэгдсэнийнхээ дараа нас баржээ. Одоогоор хэргийн газарт холбогдох албаныхан ажиллаж байна.
Одоогоор 76 хүн угаартсан гэх мэдээлэл байна.
Урьдчилсан байдлаар шинэ жилийн гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэн гал гарсан байж болзошгүй байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …