Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд мэдээлэл өглөө. Тэрбээр, “2023 оны 49 дүгээр долоо хоногийн мэдээгээр амбултороор нийт 474 мянган хүн үйлчлүүлсний 7,1 хувь буюу 19484 тохиолдол нь томуу, томуу төст өвчний тохиолдол байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад, 1.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Улсын хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 8854 хүний 25.9 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Үүний 91.4 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна.
Нийслэлийн хэмжээнд 2300 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 500 гаруй хүүхдээр нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Энэ нь 0-15 хүртлэх насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл эрсдэл өндөртэй байгааг харуулж байна” гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …