Нүүрсний сонсгол дээр түүний эхнэр Ц.Амгалангийн нэр дээр бүртгэлтэй нүүрс тээврийн 6-7 компани байгаа бөгөөд дээрх компаниудаараа 4000 гаруй удаа гаалийн бүрдүүлэлтгүйгээр нүүрс тээвэрлэсэн гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хөрөнгө орлогын мэдүүлгийг бид энэ удаад онцолж байна. Тэрбээр АТГ-т мэдүүлгээ бүртгүүлдэг албан тушаалтан бөгөөд ҮСХ-нд 2020 оны нэгдүгээр сарын 21-нд томилогдож байжээ.
Түүний жилийн нийт орлого нь 146,8 сая бөгөөд сард 12,2 сая төгрөг олдог аж. Харин гэр бүлийнх нь жилийн нийт орлого 3,5 тэрбум төгрөг. 2,8 их наядаар үнэлэгдэх 6 орон сууц, 4 авто зогсоолтой. 20 саяын газар эзэмшдэг, 50 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
Мөн тэрбээр 7,8 тэрбум төгрөгийн хадгаламжтай, 376 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй аж.
Түүний хувьцааг нь эзэмшдэг компаниудын жагсаалт:
Коүпанг ХК, Рио Тинто ХК, Универсалсервис ХХК, Майкрософт ХК, Жи Пи Морган ХК, Беркшайр Хатвай ХК, Боинг ХК, Тоёота Моторс ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Очирманлай од консалтинг ХХК, Манлай дорно ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Витри сэндс ХХК, Эм Би Эс Пи ХХК, Цэц шонхор авто ХХК
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …