11.30 цаг: Шинжээчийн таамаглалаар 5.2 сая тонн нүүрс бүртгэлгүй гаргасан байна
Энэ хэсэгт Эрдэнэс Тавантолгой ордоос экспортолсон нүүрсний хэмжээ, хилээр бүртгүүлэлтгүй гаргасан байж болзошгүй нүүрс тээвэрт хийсэн хянан шалгах шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.
Шинжээчийн дүгнэлт:
-
НАБТ-н пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх бүрдүүлэлтийн дотор манифестын өгөгдлийг тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн С-зөвшөөрөл бүхий 487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь нийт 52030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.222.999.95 тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байна.
-
НАБТ-ын пүүний программд С-зөвшөөрөл бүхий тээврийн компанийн мэдээлэл бичигдээгүйгээс шалтгаалан гаалийн бүрдүүлэлтгүй Гашуунсухайт боомтоор гарсан 52 сая тонн нүүрснээс 1.161.906.7 сая тонн нүүрсийг тээвэрлэгчийг тогтоох боломжгүй байлаа.
-
НАБТ-ын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестийн өгөгдлийг тээврийн хэрэгсэл тус бүрийн улсын дугаараар тулган баталгаажуулалт хийхэд давхардаагүй тоогоор нийт 9254 тээврийн хэрэгсэл нэг болон түүнээс олон удаагийн давтамжтайгаар гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр нүүрсний экспорт хийсэн байж болзошгүй байна. Тухайлбал, долоон тээврийн хэрэгсэл нийт 100-аас олон удаа, 65 тээврийн хэрэгсэл 50-100 удаа, 9182 тээврийн хэрэгсэл 1-50 удаа гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспорт хийсэн байж болзошгүй байна.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: Шинжээчийн танилцуулгаас хил гаалиар хэдэн тонн нүүрс гарсан гэдгийг нотлох баримтын хүрээнд олж тогтоосон. Шинжээчийн дүгнэлт дээр гарсанчлан НАБТ буюу пүүний мэдээлэл байхгүй, 2016 оноос өмнөх мэдээлэл устчихсан байна. Гаалийн мэдээлэл, пүүний мэдээлэл, хилийн мэдээллийг бүгдийг нь тулгаж, машиныг дугаараар нь, он сар өдрөөр нь, компаниар нь, жингээр нь тооцоход нийт 5.2 сая тонн нүүрс гаалийн бүртгэлгүйгээр Монгол Улсын хилээр гарсан байна. Энэ нь үндсэндээ тав орчим тэрбум долларын нүүрсний асуудал яригдана. Хил гаалиар бүртгэлгүй гарсан нүүрсийг компаниар нь, тээврийн хэрэгсэл, жолоочоор нь гаргасан байна. Нийтдээ 3000 орчим жолооч байгаа.
10.30 цаг: Т.Доржханд гишүүн 40 их наяд төгрөгийн задаргааг танилцуулав
Хянан шалгагч шинжээчийн дүгнэлтийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Т.Доржхандыг 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгайн асуудлыг сонсголд танилцуулахыг Түр хорооны дарга Б.Энхбаяр хүсэхэд Т.Доржханд зөвшөөрч гэрчийн суудалд суулаа. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын 440 их наяд төгрөгийн нүүрсний хулгайгаа танилцуулахыг хүсч, хуралдаа суухыг санууллаа.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд: Сая шинжээчийн дүгнэлтээр 40 их наяд нэг их наяд /330.5 сая ам.доллар/ болж байх шиг байна. Бодвол тоонуудаа харсан байлгүй дээ. Гэхдээ нэг жилийн наана, цаана шүү. Энэ 40 их наяд төгрөгийн тооцооллыг 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тооцож гаргасан. Энэ тооцооллыг манай судлаачдын баг болон олон улсад үнэлгээ хийдэг хүмүүс гаргасан. Шинжээч нар хэр туршлага, чадвартай вэ гэдгийг би мэдэхгүй байна. Энэ бол ямар мэдээлэлгүй байх үед байж болох эдийн засгийн төсөөлөл дээр үндэслэсэн тооцоолол юм. Бодит байдлаас зөрөхийг үгүйсгэхгүй.
10.00 цаг: Нүүрсний гэх хэргийн гол сонсгол эхэллээ
УИХ-ын хянан шалгах түр хорооны Нүүрсний гэх хэрэгтэй холбоотой хоёр дахь сонсгол эхэллээ. Хоёр дахь сонсголоор том Тавантолгой буюу Эрдэнэ Тавантолгой ХК-тай холбоотой хянан шалгагч, шинжээч дүгнэлтийг хэлэлцэнэ. Өнөөдөр /2023.12.18/-ийн үдээс өмнөх сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн нүүрсний экспорт түүнийг дагасан алдагдсан боломж буюу 40 их наяд төгрөгийн хулгай хэр үндэслэлтэй вэ гэдэгт хийсэн шинжээчийн дүгнэлтийг сонслоо.
Энэ хэсгийн хянан шалгагчийн гол дүгнэлт:
-
Монгол Улс 2013-2023 оны аравдугаар сард хүртэл 315.5 сая тонн нүүрс экспортолжээ. Нийт нүүрсний экспортын 97.6 хувь буюу 308 сая тонн нүүрсийг БНХАУ руу гаргасан байна байна. Сингапурт улс руу 2.35 хувь буюу 4 сая тонн нүүрс гаргасан. Их Британи улс руу 1.7 сая, БНАСАУ руу 1 сая, Хонгконг улс руу 360 мянган тонн, ОХУ 101 мянган тонн нүүрс тус тус экспортолжээ.
-
Үнийн дүнгийн хувьд 2013-2023 оны аравдугаар сар хүртэл нүүрсний экспортоос 30.2 тэрбум ам.долларын орлого олжээ.
-
Хятадын нүүрс худалдан авалтын гол статистик /sxcoal/, Дэлхийн банкны платформ ашигласан дүнгээр БНХАУ нь 2013-2022 он хүртэл 260.1 сая тонн нүүрс Монголоос импортолсон гэж мэдээлсэн байна. Мөн Монгол Улсын Гаалийн мэдээлснээр 2013-2022 он хүртэд 261 сая тонн нүүрс экспортолсон байна. Бусад улс орныг хасаад харвал БНХАУ улс 253.9 сая тонн нүүрс Монголоос импортолсон гэжээ.
-
2022 онд Монгол Улс Сингапур улс руу 1 сая тонн нүүрс экспортолсон гэж Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд байгаа бол Дэлхийн банкны платформ дээр Сингапур улс Монголоос нүүрс экспортолж байгаагүй мэдээлэл байна.
-
ЭТТ ХК-ийн уулын ажлын төлөвлөгөө, нүүрсний хэмжээ, Монголбанкны статистик, Гаалийн ерөнхий мэдээ, Татварын ерөнхий газрын АМНАТ-ын зэрэг статистик мэдээллүүд бүгд зөрүүтэй байна.
Алдагдсан боломжийн тооцоолол:
-
40 их наяд төгрөгийн үнийн зөрүүг танилцуулъя. Монгол Улс экспортод чулуун нүүрс болон хүрэн нүүрс гаргадаг. Сүүлийн 10 жилийн дундаж үнийг тооцвол чулуун нүүрс /тонн/ 90 ам.доллар, хүрэн нүүрс 31 ам.доллар байна. Харин энэ хоёр нүүрсийг нэг үнээр тооцож, 40 их наядыг гаргасан нь үндэслэлгүй юм.
-
Тээврийн хохирол гэсэн тооцоолол дээр 2020 оны тээврийн дундаж үнийг аваад, бусад бүх оныг хасагдах зардлаар тооцож, 45 ам.доллараар тооцож, үүнээсээ тээврийн нийт хохирлын хэмжээ 8.9 их наяд төгрөг тооцсон байна. Ганцхан оныг сонгон авсан нь зардлыг өндөрсгөсөн. Гэтэл 2013-2023 оны дундаж тээврийн зардал 79 ам.доллар болж байна.
-
Алдагдсан нүүрсний хэмжээг тооцохдоо Статистикийн хорооноос зарласан нийт экспортолсон нүүрсний хэмжээг авсан байна. Хоёрт, УИХ-ын гишүүн Г.Ганболдын хэвлэлд өгсөн ярилцлагад дурдсан таамаглалыг үндэс болгосон байна. 2013 онд 380 мянган тонн нүүрс, 2018 онд 890 мянган тонн нүүрс алдагдсан байж болзошгүй гэж ярьсан ярилцлагыг үндэслэл болгож тооцоолол хийсэн байна.
-
Үндэсний аудитын байгууллагаас 2018-2022 оныг хамарсан тайланд, 2018 онд Монголоос Хятад руу экспортолсон, Хятад Монголоос импортолсон нүүрсний биет хэмжээнд 800 мянган тооны зөрүү үүсээгүйг дурдсан байна.
-
Өмнөх үнийн зөрүүнд оффтейк гэрээнүүд орсон байхад дахин тусад нь оффтейк гэрээнүүдийг тооцсон тооцооллын дүнг өсгөж, давхардуулсан байх магадлалтай. Оффтейк гэрээнд 9 гэрээнд бүртгэлтэйгээс 4 нь борлуулалтын гэрээ юм. Гэтэл 40 их наядын тооцоолол дээр эдгээр 9 гэрээг 37 сая тонноор таамагласан байна. Дээрх борлуулалтын 4 оффтейк гэрээний алдагдсан боломжийг индексжүүлсэн дундаж үнийн аргачлалаар тооцоход 330.5 сая ам.доллар гэж гаргасан гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …