Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 461-р ангид цагдан хорьсон билээ. Өчигдөр түүнийг цагдан хорихгүйгээр гадуур шалгах өмгөөлөгчийнх нь хүсэлтийг шүүх хэлэлцээд үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан. Тэгвэл Н.Өнөрцэцэг өнөөдөр цагдан хохирохоос захидал бичиж, өлсгөлөн зарлахаа мэдэгджээ.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод 9 хонож байна. Маш хэцүү амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир нь олдох байх, хийсэн хэрэг үгүй тул гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа.
Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй, намайг сайн шалга, шалгах шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүссээр байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг.
Сонин хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчийн яллах тогтоол хатуу хэлэхэд “онигоо”. Муухан бичсэн зохион бичлэг.
Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ цэг, таслал бүр илт худал мэдээллийг агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдэе. Тодруулбал, ЭМЯ С.Чинзориг хоёрын хоёр охины БЗС-аар сургасан нь үнэн. X Богдын эмээ зээлтэй байсан, сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж, төрийн түшээдийн өмнө бөхөлздөг нь үнэн. Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна.
Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү. Тиймээс эрүүл мэнд амь насаараа дэнчин тавьж өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, ЦЕГ-ын удирдлагууд анхааралдаа авч шударга ёсны талд зогсч өгнө үү.
Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг
2023.12.03
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …