УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөө өглөө Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн ихэнх нь шүүх хурал давхцаж байна гэдэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч шийдвэрлэлээ.
Гэм буруугийн шүүх хуралдааныг арванхоёрдугаар 27-ны өдөр хүртэл хойшлууллаа. Ингэснээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа хойшилж байна.
Түүнчлэн, ирэх долоо хоногт болох УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн худалдан авалт, нүүрсний орборлолт, борлуулалт, тээвэрлэлт, оффтейк гэрээтэй холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд хянан хэлэлцэнэ. Уг сонсголд Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хүмүүсийг гэрчээр оролцуулахаар дуудсан. Тэднийг гэрчээр оролцуулах эсэхийг прокурор, шүүх шийдэх юм байна.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …