УИХ-ын гишүүд нэгдэж орон нутгийн сурагчдын өвлийн амралтыг мал төллөх үетэй уялдуулан зохицуулах талаар боловсрол, шинжлэх ухааны сайдад хандлаа.
Өнгөрсөн сард тойрогтоо ажиллаж, иргэд, малчдаа сонссон. Уулзалтын үеэр ихэнх сумдын малчид маань сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг тавьсан. Хаврын хахир хүнд цаг, мал төллөлтийн үеэр уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн онцлогоос хамааран малчдын ажил эрс нэмэгддэг. Энэ их ажлын үеэр малчдад үр, хүүхдүүдээс нь өөр дэм тус авах хүн, хүч байдаггүй билээ.
Иймд хөдөө, орон нутгийн сурагчид эцэг, эхдээ туслах, уламжлалт ахуй соёлоо өвлөх боломжийг нь бүрдүүлж, сурагчдын өвлийн урт амралтыг мал төллөх үеэр тааруулж өгөх хүсэлтийг нэр бүхий гишүүдийнхээ хамтаар салбарын сайдад уламжилжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …