Сүүлийн үед бензин түлш хомдож, тасалдаж байгаа. Уг асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр түлш хомсдож байгаагийн шалтгаан нь манай улсын уул уулхайн салбар эрчимтэй хөгжиж, түлшний хэрэглээ өссөнтэй холбоотой гэлээ. Тодруулбал, “манай улс сардаа 90-100 мянган тонн дизель түлш хэрэглэж байгаа нь түлш хомсдох шалтгаан болж байна” гэлээ.
Он гарсаар эхний 11 сарын байдлаар 1.2 сая тонн дизель түлш ОХУ-аас импортолсон байна. Харин АИ92 бензин 639 сая тонн шатахуун импортолсон байна. Эндээс, манай улс түлш, шатахуунаа хангалттай авч байгаа, нийлүүлэлт огт зогсоогүй, харин хэрэглээ маш их өссөн нь хомсдох шалтгаан болсон гэлээ. Өөрөөр хэлбэл, манай улсын хэрэглээ 30 хувь нэмэгдсэнийг нөхөж чадахгүй байна. Уг нэмэгдлийг бүрдүүлэхийн тулд БНХАУ-аас 31.5 мянган тонн шатахуун авахаар “гуйсан” Эхний ээлжийн шатахуун орж ирж байна.
УБ-аас орон нутаг руу дизель түлш худалдах, дамлан зарах зорилгоор гаргахыг салбарын яамнаас хориглож байна. Учир нь нийслэлээс орон нутагт гаргаж, нөөцлөөд байгаа нь түлш хомсдох шалтгаан болж байна гэлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …