Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын нэрэмжит туг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, хөгжүүлэх, нийгмийн харилцаанд тэгш оролцох, хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан түгээх, бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, биеийн тамирыг өдөр тутмын хэрэглээ болгон амьдралын эрүүл хэв маягийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд төлөвшүүлэх зорилгоор 3 төрөлт спорт тэмцээн зохион байгууллаа.
-Суугаа волейбол
-Пара бадминтон
-Зуун буудалт даам гэсэн гурван төрлөөр нийт 43 хорооны 100 гаруй иргэд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
Уг тэмцээнд “Монголын суугаа волейбол”-н улсын шигшээ багийн тамирчид, “Пара бадминтон”-ы улсын шигшээ багийн тамирчид үзүүлэх тоглолтыг хийж, тамирчдаа алдаршууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд спортоор хичээллэхийн ач холбогдол, амьдралын итгэл үнэмшил, зорилгын талаар нөлөөллийн лекц хүргэсэн юм.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар, дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын мэргэжилтэн Д.Сонгохбаяр, хороодын Засаг дарга нар баг тамирчдад амжилт хүслээ.
Багийн дүнгээр ШИЛДЭГ БҮС:
• ТОЛГОЙТ бүсийн баг тамирчид
Суугаа волейболын төрөлд:
• Алт-Өнөр бүсийн баг
• Мөнгө-Толгойт бүсийн баг
• Хүрэл-Баянхошуу бүсийн баг
Пара бадминтоны ганцаарчилсан /эрэгтэй/ төрөлд:
• Алт- Ө.Ганзориг /16-р хороо/
• Мөнгө- Ө.Эрхэмбаяр /18-р хороо/
• Хүрэл- Э.Эрдэнэжаргал /18-р хороо/
Пара бадминтоны ганцаарчилсан төрөл /эмэгтэй/ төрөлд:
• Алт- Г.Норзод /37-р хороо/
• Мөнгө- Ч.Удвал /1-р хороо/
• Хүрэл- Ц.Нямцэцэг /34-р хороо/
Зуун буудалт даам /эрэгтэй/ төрөлд:
• Алт- Х.Чулуунбаяр /35-р хороо/
• Мөнгө- Ө.Ганзориг /16-р хороо/
• Хүрэл- Б.Баттулга /19-р хороо/
Зуун буудалт даам /эмэгтэй/ төрөлд:
• Алт- Ц.Нямцэцэг /34-р хороо/
• Мөнгө- Р.Энхжаргал /38-р хороо/
• Хүрэл- С.Оюундарь /41-р хороо/
More from Уул уурхай
УУЛ УУРХАЙ, ГАЗРЫН ТОСНЫ ТӨВ ЛАБОРАТОРИЙН ЗАСВАР, ШИНЭЧЛЭЛИЙН АЖЛЫН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Ашигт малтмал, газрын тосны газарт БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) буцалтгүй тусламжаар “Монгол улсын агаарын чанарыг сайжруулах хүрээнд …
УУХҮЯ-НААС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН БИРЖИЙН АРИЛЖАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БНХАУ-ЫН ЖҮНТЯОШАНЬ ГРУПП ОРОЛЦОЖ БАЙНА
Монгол Улс 56.5 сая.тн зэс металлын баталгаат нөөцтэй ба 2023 оны гүйцэтгэлээр 1,525.0 мянган.тн зэсийн баяжмалү экспортод гаргасан. Цаашид Оюу …
СХД-ИЙН АВТО ЗАМУУДАД 26 ТН ДАВС, 40 ТН БОДИС ЦАЦАН АЖИЛЛАЖ БАЙНА
11 дүгээр сарын 04-ний өдрийн орсон цаснаар нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсээд байна. Тиймээс дүүргийн зам цэвэрлэгээний 8 …