Сүүлийн үед нийгэмд олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдэд шүүхээс гаргаж буй шийдвэрүүдэд прокурорын байгууллагаас эсэргүүцэл бичсэн тохиолдлуудыг тоймлон хүргэе.
УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.БАЯНСЭЛЭНГИЙН ЦАГААТГАХ ТОГТООЛЫГ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Тус хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шүүхэд эсэргүүцэл бичсэн. Энэ хэрэг одоогоор шүүхээр хэлэлцэгдээгүй байна.
Д.КЁКШҮЮЗАНБАТБАЯР НАРЫН ХЭРЭГ ХОЙШИЛЖЭЭ
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгасан. Үүнийг прокуророос эсэргүүцэж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон. Хэргийн шүүх хурал 2023.12.01-ний өдөр зарлагдсан боловч хойшилжээ.
ЖАСТЫН БАТХҮҮ НАРЫН ЦАГААТГАСАН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023.03.15-нд хэргийг хэлэлцээд Ш.Батхүүгийн зарим хэргийг болон 3 хүнд холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн эсэргүүцэл бичсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зарим хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон.
УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА АСАН Ч.ЧИМЭДИЙН ХЭРЭГТ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧСЭН Ч ШҮҮХ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Хэргийг Увс аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Шүүхээс хэрэгт ач холбогдолгүй ажиллагаануудыг хий гэсэн, мөн нэгэнт хийгдсэн ажиллагааг дахин гүйцэтгэх боломжгүй учраас прокурор эсэргүүцэл бичсэн. Гэвч Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээж аваагүй байна.
Т.БАДАМЖУНАЙН ХЭРЭГТ НЭМЭЛТ МӨРДӨН БАЙЦААЛТЫН АЖИЛЛАГАА ХИЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Шувуу ажиллагааны хүрээнд авчирсан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.03-нд хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичжээ. Одоогоор эсэргүүцлийг хэлэлцээгүй байгаа юм.
ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН 80 ХҮН 4 ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ЯЛ ШИЙТГЭЛ ХӨНГӨДСӨН, ТОХИРООГҮЙ ГЭЖ ПРОКУРОРООС ҮЗЖЭЭ
Бүтэн гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, 32 хүн, 4 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокуророос дээрх 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохироогүй, ял хөнгөдсөн гэж Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичиж хүргүүлсэн байна.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮГИЙН ХЭРГИЙГ ДАХИН ШАЛГАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЖЭЭ
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023.11.09-нд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан. Прокуророос байгаа нотлох баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин шалгах шаардлагагүй гэж эсэргүүцэл бичиж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …