Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2024 оны төсвийг баталсан. Баталсан төсвийн хүрээнд 2024 онд нийслэлд өрнөх зарим ажлыг онцолъё.
-Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлнэ
-Нийтийн тээврийг хөгжүүлэх бодлогын хүрээнд метроны ТЭЗҮ-ийн зураг төсөл, менежментийн зөвлөх үйлчилгээний сонгон шалгаруулалтыг хийнэ.
-Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд 91 тэрбум төгрөг зарцуулна. 42 сургуулийн цайны газрын тохижилт, засварт мөнгө тусгасан.
-Улаанбаатар хотыг бүхэлд нь камержуулна. Нийт 80 тэрбум төгрөг тусгасан.
–Нийслэлийн гол магистраль замыг өргөтгөж, гэр хорооллын замуудыг холбон хатуу хучилттай зам тавих зэрэгт 77.4 тэрбум төгрөгийг тусгасан.
–Үерийн байгууламжийг нэмэгдүүлэхэд 24 тэрбум орчим төгрөг зарцуулна.
-Яндангийн тоог 20 мянгаар бууруулахын тулд гэр хороолол дахь 5000 байшин, 15 мянган гэрт цахилгаан халаагуур тараана. Ингэхдээ цахилгааны хүчдэл унадаг гэх асуудлыг бүрэн шийдсэн байршилд тараахаар ярьж байгаа. Мөн давхар шаталттай зуухыг судалж байна. Нийт 37 тэрбум төгрөг зарцуулахаар тус тус тусгажээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …