2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу 12 дугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.
Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.
Мал тооллогын 2022 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 71.1 саяд хүрч, адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдсон билээ.
МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТДЫН ТООЛЛОГЫН АЧ ХОЛБОГДОЛ:
– Хөрөнгийн бүртгэлээ албан ёсоор баталгаажуулж, мэдээллийн санд бүртгүүлэх, түүхэн мэдээлэл бий болгох
– Хөрөнгийн бүртгэлийн баталгааг бий болгосноор банк, санхүү, нийгмийн үйлчилгээнд хамрагдах, гадаад улс орнуудад зорчиход лавлагаа мэдээлэл болгон ашиглах
– Малын ашиг шимээс олсон орлого, зарлагаа дүгнэх, төлөвлөх
– Мал аж ахуйн салбарт оруулсан ажлын үр дүн, хувь нэмрээ үнэлүүлэхэд ашиглах, үндсэн мэдээлэл болгох
– Мал аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагдах халамж, даатгалын хөнгөлөлт эдлэх баталгаат бүртгэл, баримт болгох
– Мал аж ахуйн чиглэлээр төрөөс үзүүлж байгаа урамшуулал, хөтөлбөрт хамрагдах суурь мэдээлэл болгох
– Хөрөнгийн төрөл бүрийн маргаан үүссэн тохиолдолд хуулийн байгууллагад баталгаа болгох, даатгалд хамрагдах
– Байгалийн гамшиг, эрсдэлд өртсөний нөхөн төлбөр авахад баталгаа, нотолгоо болгон ашиглах
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …