Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас “Соёлтой сонгинохайрханчууд-2” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тус аянд дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, тасгууд, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 29 байгууллага, 68 цэцэрлэг, 27 сургууль, томоохон аж ахуйн нэгж байгууллагууд хамрагдаж байгаа юм.
Өнөөдөр Нийгмийн хөгжлийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон Жаргалант тосгоны Соёлын ордон, Боловсролын хэлтсийн албан хаагчид аянд нэгдлээ.
Аяны хүрээнд ЗДТГ болон Нутгийн захиргааны нэгдсэн байранд төрийн албан хаагчид болон иргэдийг хамруулан “Угтах- Үдэх” үйлчилгээг зохион байгуулсан юм.
Хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээг хэвшүүлэх, иргэд олон нийтэд хогоо хогийн саванд хийж хэвших, гарцаар гарч хэвших, орчны цас болон хог хаягдлыг цэвэрлэж хуулийн хэрэгжилтийг хангадаг байх зэрэг хотын соёлтой иргэний энгийн дадлуудыг хэвшүүлэх зорилгоор төрийн болон, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд зохион байгуулж буй.
Өнөөдөр иргэд, албан хаагчдыг өглөөний цайгаар дайлах, иргэдийн дархлааг дэмжих, эерэг, зөв хандлагатай байхыг уриалсан танин мэдэхүйн асуулт хариултад зөв хариулсан иргэн, албан хаагчдад гарын бэлэг өгөх гэх мэт хэлбэрүүдээр зохион байгуулан оролцлоо. Их хотын соёлтой иргэн нь байхыг уриалж байна.
More from Эргэн дурсахуй
🔴СБДүүргийн ЖДҮ эрхлэгч торгууд хувцас урлаач:
🔴СБДүүргийн ЖДҮ эрхлэгч торгууд хувцас ураач: https://www.youtube.com/watch?v=gGpajqKlghc
ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ БОДЛОГО
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” хэрэгжүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжийг цувралаар танилцуулж байна. Сонгинохайрхан …
ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан “Ёс зүйн зөрчилгүй хамт олон 2023 ” аяны удирдамжийн хүрээнд “Төрийн байгууллага, албан хаагчийг хууль …