Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяны хүрээнд “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого” хэрэгжүүлж буй байгууллага, аж ахуйн нэгжийг цувралаар танилцуулж байна.
Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг нь жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлж эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа ажлын байрыг ая тухтай болгох, ажил, ар гэрийн тэнцвэрийг хангах асуудалд онцгой анхаарч ажилчдын амрах өрөөг өөрсдийн хөрөнгөөр шинээр тохижууллаа. Мөн Эрүүл мэнд, дасгал, хөдөлгөөнийг дэмжих стандартын тоног төхөөрөмжтэй чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулан, алба хаагчдынхаа тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүллээ.
Мөн сэтгэл заслын “Mental Help” өрөөг тохижуулан, байгууллагынхаа эмч, ажилчид сэтгэл зүйн зөвлөгөө, арт терапи, иога бясалгал, булчин суллах тайвшруулах сэтгэл зүйн дасгал, бүлгийн зөвлөгөө зэрэг сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Эмнэлгийн 1 давхарт ажилтнуудад зориулсан цайны газрыг шинээр тохижуулан хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт хүргүүлж эмнэлгийн хуучин байрыг тохижуулан нийслэлийн хөрөнгө оруулалтаар 70 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Бяцхан Доктор” цэцэрлэгийг байгуулан, залуу ажилтнуудаа дэмжин ажиллаж байна.
More from Эргэн дурсахуй
🔴СБДүүргийн ЖДҮ эрхлэгч торгууд хувцас урлаач:
🔴СБДүүргийн ЖДҮ эрхлэгч торгууд хувцас ураач: https://www.youtube.com/watch?v=gGpajqKlghc
ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛГҮЙ ХАМТ ОЛОН АЯНЫ ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын баталсан “Ёс зүйн зөрчилгүй хамт олон 2023 ” аяны удирдамжийн хүрээнд “Төрийн байгууллага, албан хаагчийг хууль …
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ НЭГДЭЖ БАЙНА
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ …