“Ханжоу-2022” Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос допинг илэрсэн бөгөөд тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Олон улсын Арбитрын шүүхэд хандаад байгаа билээ. Тэгвэл Б.Чинзориг нь “Б” сорьцын шинжилгээгээ өгөхгүй шууд Арбитрын шүүхэд хандсан нь учиртай аж.
Тодруулбал, ОУХМ Б.Чинзоригоос Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хориглосон эмийн S1 ангилалд багтдаг Метандиенон метаболит бодис илэрсэн байдаг. Тиймээс ч тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Арбитрын шүүхэд хандсан аж.
Энэ нь 2024 оны Парисын олимпод оролцох гарц, боломж байж болох тул ийнхүү цаг алдахгүй шүүхэд ханджээ.
Хэрэв Б.Чинзориг Олон улсын спортын арбитрын шүүхэд “Допингийн төрлийн бодис хэрэглэх болсон шалтгаан, хэн хэрэглэхийг зөвлөсөн” зэргээр “Үнэнээ өчвөл” тус шүүхээс хамгийн бага буюу зургаан сарын хугацаагаар эрхийг нь хасах шийтгэл оноох боломжтой юм байна. Тиймээс тэрбээр энэ боломжийг ашиглахаар ийнхүү шуурхай шүүхэд хандсан гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Тодотговол,Спортын арбитрын шүүхэд хандсан цаг хугацаанаас эхлэн ямар шийтгэл оноосон хугацаа нь тооцогддог аж. Өөрөөр хэлбэл Олон улсын спортын арбитрын шүүхээс Б.Чинзоригт хамгийн бага шийтгэл болох зургаан сарын хугацаатай эрхийг нь хасах тохиолдолд түүний эрх ирэх оны дөрөвдүгээр сар /2024.04/-д сэргэж, тэрбээр ирэх оны олимпод оролцох боломжтой болох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Б.Чинзориг нь эрүүл мэндийн шалтгаанаар дээрх төрлийн бодисыг хэрэглэсэн гэх бөгөөд түүнд хүчний бэлтгэлийн багш, дасгалжуулагч нар нь хэрэглэхийг зөвлөсөн байж болзошгүй байгаа” аж. Ямартай ч Олон улсын спортын арбитрын шүүхэд хандаад буй Б.Чинзориг нь өдгөө бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж байгаа юм байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …