Сүхбаатар дүүргийн 2,7-р хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд “Их багтаамжийн давхар авто зогсоол шинээр барьж, менежментийг сайжруулах” төслийн талаар хэлэлэхээр танилцуулав.
Төслийн эрэлт хэрэгцээ, инженерийн шугам, сүлжээний төлөв байдал, газар эзэмшлийн мэдээлэл зэргийг хамруулан үзэж, нийтийн болон төрийн байгууллагын эзэмшлийн 26 байршилд их багтаамжийн авто зогсоолын хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлон гаргажээ. Эдгээрээс эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, “Монгол Шаазан” ХХК-ийн баруун талд 4 давхар, зоорьтой, 184 автомашины багтаамжтай авто зогсоол барихаар төлөвлөсөн байна. Мөн 7-р хороонд 2-р сургуулийн хойд талд 7 давхар, зоорьтой 301 автомашины багтаамжтай нийтийн эзэмшлийн давхар авто зогсоол барихаар сонгон авсныг Нийслэлийн Засаг даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулав. Ч.Батзориг танилцуулахдаа, зураг төсөвт батлагдсанаар 21.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй энэхүү ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх аж. Гэхдээ гүйцэтгэгч тал зураг төсвийг өөрчилж болох бөгөөд, “барьж-эзэмших-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй. Үүний дараа нийслэл тодорхой хугацаанд автомашины зогсоолоор эзэмшүүлээд, хөрөнгө нь нийслэлд шилжинэ гэлээ. Мөн энэ газарт төвийн эрчим хүчинд холбох техникийн нөхцөл авагдсан бөгөөд, зураг төсвийг нь баталсан байна. Харин төлөөлөгчид энэхүү асуудлыг хойшлуулах санал гаргалаа. Учир нь сонгосон хоёр байршлын талаарх танилцуулга бүрэн ирээгүй, иргэдийн саналыг аваагүй, грааш буулгаж чөлөөлсөн газарт авто зогсоол барихын сацуу үйлчилгээний төвийн барилга барих асуудлыг хамт оруулж ирсэн зэрэг асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан автомашины зогсоол барих төсөл зургаараа үйлчилгээний төв, обьект барихаар төлөвлөснийг тайлбарлах ёстойг хэллээ.
Төлөөлөгч Ж.Алдаржавхлан: Энэ төсөл бараг дахин төлөвлөлтийн хэмжээний асуудал байгаа ч танилцуулгаа дутуу хийж байна. Шаазан ваарны хажууд 7 давхар барилга барихыг иргэд дэмжихгүй, энэ төсөл чинь унана. Хотын даргын зөвлөх Ч.Батзориг Засаг даргад буруу мэдээлэл өгч байна. Тиймээс энэ асуудлыг хойшлуулах саналтай байна.
Төлөөлөгч Х.Болормаа: Гараж чөлөөлөх үйл явц маш хүнд явж байгаа. Сүхбаатар дүүрэгт 2023 онд 215 гараж чөлөөлсөн. Одоо чөлөөлөх захирамжид орсон энэ байршлууд дээр үл ойлголцох байдал үүссэн. Гаражаа чөлөөлсөн болон чөлөөлөх ёстой иргэд энэ талбай дээр буюу А зэрэглэлийн газарт барилга барих гэж байгааг эсэргүүцэнэ. 7 давхар обьект барих боломжтой юм бол эдгээр байршил дээр ард иргэдэд нэн шаардлагатай зүйлээ баръя.
Төлөөлөгч Л.Ариунтуяа: Хотын төвд байшин барилга босгоно гэдэг боломжгүй зүйл. Дагуул хот байгуулах, хотоо тэлэх, инженерийн шугам сүлжээний асуудлыг л ярих байтал хотын төвдөө барилга байшин барих гээд байх юм. Дээрх хоёр байршлаар иргэдийн нийтийн сонсгол хийсэн үү. Тиймээс энэ асуудалд нухацтай хандах шаардлагатай.
More from Боловсрол
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 2020-2023 ОНЫ ХООРОНД ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРСОН СУРГУУЛЬ БОЛОН ӨРГӨТГӨЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Дүүргийн хэмжээнд 2020 онд 21 сургууль 24,550 хүүхдийн хүчин чадалтай үйл ажиллагаа явуулдаг байсан бол 2023 оны байдлаар 27 сургуульд …