Нийтийн тээврийн автобус худалдан авах олон улсын тендерийн материал задлах үйл ажиллагаа өнөөдөр болж тендерт таван санал ирсэн.
Энэ үеэр тендерийн гэрээнд ямар шаардлагад нийцсэн автобус авах талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээлэл өглөө.
Нийтийн тээврийн үйлчилгээнд авах шаардлагатай байгаа автобусны талаар техникийн үзүүлэлтүүд дараах байдлаар батлагдсан байна.
- Үйлдвэрлэсэн он: 2023 он
- Жолооны хүрд: Зөв талдаа
- Багтаамж, суудлын тоо: 26 ба түүнээс дээш
- Зорчигчийн тоо: 50-аас дээш
- Нийт зорчигчийн тоо: 80-аас дээш
- Автобусны урт: 10-11 метр
- Өргөн: 2.4-2.5
- Өндөр: 3-3.30 метр
- Эргэлтийн радиус: 12 метрээс ихгүй
- Хөдөлгүүр: Дизель евро 5 босоо байрлалтай
- Хөдөлгүүрийн эзлэхүүн: 8,400-аас дээш
- Цилиндрийн тоо: 6-8
- 280-350 морины хүчтэй
- Түлшний систем: Ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүж тунгаах цэвэрлэх төхөөрөмжтэй байх.
- Шатахуун савны хэмжээ: 200 ба түүнээс дээш
- Хурдны хайрцаг: Автомат болон механик
- Тоормосны систем: Хий системтэй хүйтний улиралд -45 градус хүртэл үл хөлдөх
- Тоормосны чадал: 23 хувийн налууд хөдөлгөөнгүй барьж байх
- Хаалга: Хоёр
- Тулгуур хэсэг, хана, тааз ерөнхий шаардлагад нийцсэн.
- Дулаацуулгын систем: Зорчигчийн зааланд зургаагаас доошгүй төхөөрөмжтэй байна. Нэмэлтээр дулаацуулгын 30кВт-аас багагүй системтэй. Жолоочийн бүхээгт мөн байна.
- Агааржуулалтын систем: Салхивчтай. Зуны улиралд хүйтнээр үлээх төхөөрөмжтэй байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …