Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулав. Хуралд зөвлөлийн гишүүдээс гадна дүүргүүдийн ИТХ болон Засаг дарга нар оролцсон юм. 2024 оны нийслэлийн төсвийн төслийг Засаг даргын орлогч П.Сайнзориг танилцуулав. /Төсөлтэй холбоотой мэдээллийг энэхүү холбоос дээр дарж авна уу https://khural.ulaanbaatar.mn/news/undefined/1653
Төлөөлөгчдийн хувьд төсвийн төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлогын баримт бичигтэй хэрхэн уялдсаныг хэмжигдэхүйцээр танилцуулахыг хүссэн юм. Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын гүйцэтгэлийн чанарын асуудлыг тавив. Мөн газар чөлөөлөлтийн зардал, нэг хэв маягийн зурагтай барилгын ажлын төсөв, алслагдсан дүүргүүдийг дэмжих бодлогын талаар тодруулж хариулт авлаа. Улмаар Нийслэлийн 2024 оны төсвийн төслийг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжив. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжаар ээлжит хуралдааныг энэ сарын 30, ирэх сарын 05-ны өдөр хуралдуулж, Нийслэлийн 2024 оны төсөв болон түүнийг дагалдан орж ирсэн бусад асуудлыг хэлэлцэхээр товлов.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …