Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хёнки Кимийн урилгаар Сөүл хотод албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонболд, Б.Мэндбаяр, Н.Баярмөнх, Ц.Төрхүү, Б.Эрдэнэсүх болон НИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар багтаж байгаа юм.
Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын д арга Хёнки Ким хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр хотын хамтын ажиллагааны талаар талууд ярилцав. Улаанбаатар, Сөүл хотууд нь 1997 онд албан ёсны харилцаа тогтоосноос хойш 26 жилийн турш идэвхтэй хамтын ажиллагаатай байгаа юм. Монгол Улсын иргэд тус улсад ажиллах, сурах, аялах, эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх зорилгоор олноор зорчдог бөгөөд нэг сард дунджаар 900 орчим иргэн манай улс дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлдэг байна. “…Улаанбаатар болон Сөүл хотын ИТХ-ын байгууллагуудын хамтын ажиллагаа хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулна гэж бодож байна…” гэж Хёнки Ким хэлэв. Сөүл хотод Монгол Улсын 8000 орчим иргэн ажиллаж, суралцаж амьдардаг. Эдгээр хүмүүсийг Солонгост оршин суух хугацаандаа аятай тухтай байхад нь Сөүлийн ИТХ-аас анхаарч ажиллана гэдгийг ч мөн уулзалтын үеэр онцлов. Хотууд хөгжихийн хэрээр хүн амын хэт төвлөрөл, зам харилцаа, орон сууц, байгаль орчны олон асуудал үүсдэг. Сөүл хотын хурдтай хөгжил ч дээрх асуудлыг тойроогүй. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос түрүүлж дээрх бэрхшээл, сорилттой тулгарч, түүнийг давж гарсан туршлагатайн хувьд энэ талаарх ноу хаугаа хуваалцахад бэлэн байгаагаа ноён Ким илэрхийллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …