Ардчилсан намын бүлэг хуралдаж, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл
өгөв. Тэрбээр “2017 хойш 21 залуу амь насаа алдсан байна. Цэргийн алба
хаагчид эрүүл мэндээрээ хохирч байна, хүнд гэмтэл авч байна. Бид зөвхөн нас
барсан залуучуудын асуудлыг ярьдаг. Жилд хоёроос дээш хугацаат цэргийн
алба хаагч амь насаа алдаж байна.
Энэ асуудал дээр бид бодлого, чиглэл гаргаж ажиллах хэрэгтэй. Гол нь цэргийн
удирдлага гэхээс илүүтэй батлан хамгаалах салбарын тогтолцоонд томоохон
асуудал байна. БХЯ-ны сайд нь иргэний төлөөлөл байгаад цэрэг-иргэн талдаа
хүний эрхийн асуудлыг тэнцүүлэн авч явах ёстой цэргийн номлол зөрчигдсөн.
Г.Сайханбаяр бол цэргийн генерал хүн. Энд иргэншсэн төрийн асуудал
яригдахгүй болж байна. Иймд АН-ын гишүүдийн санал нэгтэй байгаа зүйл нь
БХЯ-ны сайдад хариуцлага тооцох, БХЯны сайдын оронд иргэний төлөөлөл,
иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл сайдаар ажиллах зүйтэй гэсэн байр
суурьтайгаар нэгдэж, цаашид бодолго боловсруулж ажиллая гэж хэлэлцсэн”
гэв.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …