УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ерөнхий сайдын “Өглөөний уулзалт”-ын үеэр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,”Засгийн газар 2-3 сарын өмнө уул уурхайн бус экспортыг дэмжих тогтоол гаргасан. Энэ бол сайн хэрэг, одоо худалдааг нэмэгдүүлэх ёстой. Импортыг үзэн ядах хэрэггүй. Өр, баялагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өрхийн орлого, зарлагыг өргөн утгаар нь хараарай. Өрхийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд газар өмчлөх эрхийг хүртээмжтэй болго. ҮХНӨ-өөр Үндэсний баялгийн сангаар дамжуулаад баялгийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгох заалт оруулсан. Үүнийг өрхүүдэд хувьцаа байдлаар олговол зүгээр. Тэгш бус байдал жинхэнэ утгаараа үүсээгүй байхад хэт туйлширч болохгүй. Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа” гэлээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …