Хотын дарга Х.Нямбаатар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслөө өргөн бариад байгаа билээ. Энэхүү хууль дэмжигдэж, батлагдвал хотын төв хэсэг төлбөртэй бүс болж иргэд энэ бүсэд зорчихын тулд мөнгөн хураамж төлж эхэлнэ. Ингэснээр автозамын түгжрэл буурна хэмээн тооцоолж буй. Энэхүү хуулийн төслийг олон нийтэд танилцуулсан цагаас эхлээд иргэдийн шүүмжлэлийг дагуулсаар буй.
Гэсэн ч энэхүү хуулийг түргэн хугацаанд хэлэлцэж, батлах төлөвтэй байгаа юм. Учир нь төлбөртэй бүсийг тойрсон автомашины төлбөргүй зогсоол байгуулах ажлын хүрээнд тодорхой байршлуудыг судалж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл өчигдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж төлбөртэй бүсийг тойруулж авто зогсоол байгуулахтай холбоотой зарим шийдвэрийг гаргалаа. Тодруулбал, тус хурлаар 42 байршилд 3.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгэж, найман байршилд тоглоомын талбай, 12 байршилд тохижилт, ногоон байгууламж, 22 байршилд авто зогсоол байгуулахаар болов.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …