Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албанаас энэ сарын 20-ны өдөр “Хамтын шийдэл, Хамгаалагдсан ирээдүй-2023” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Тус зөвлөгөөнийг хүүхэд, гэр бүлийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх, таслан зогсоох, хохирогчийг нөхөн сэргээхэд чиглэсэн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах болон мэдээлэл, туршлага солилцох, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, хамтарсан багийн жилийн эцсийн үйл ажиллагааг үнэлэх зорилготой юм.
Өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэг Хөршийн холбоо аяныг зохион байгуулснаар ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэргийн тоо 21 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан байна. Цаашид хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад Хөршийн холбоогоор дамжуулан нөлөөллийн ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал байна.
Зөвлөгөөний үр дүнд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилд хуулиар хүлээсэн салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа илүүтэй сайжирч үр дүн гарна гэж харж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …