Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтэс нь энэ сарын 6-10-ны өдрүүдэд Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөлөгчидтэй хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тодруулбал Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн 9.3 дахь зорилтын хүрээнд Боловсролын тухай хуулийн 14.4 дэх хэсэгт заасан бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт заавал тусгах агуулга, үзэл баримтлал “Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр 2023-2030”-ийн холбогдох зорилттой хэрхэн уялдаж байгаа талаар хэлэлцсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт тус хэлтсээс төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлага, сонгох шалгуур үзүүлэлтийг нарийвчлан тодорхойлж, шударга, ил тод, нээлттэй томилох, хөндлөнгийн оролцоогүйгээр өрсөлдөх боломжийг хангах судалгаа болон
- “Олон улсын комплаенсын тогтолцооны стандарт, түүний шаардлага” судалгаа,
- “Монгол Улсын бүх түвшний сургалтын агуулга, хөтөлбөрт авлигыг үл тэвчих, ёс суртахууныг төлөвшүүлэх үйл ажиллагааны өнөөгийн суурь түвшин, олон улсын сайн туршлагын судалгаа”,
- Монгол Улсын Хүний эмийн зөвлөлийн албан тушаалтнуудын чиг үүрэг, үйл ажиллагаанд судалгаа хийх зэрэг судалгаа, дүн шинжилгээний ажлуудыг гүйцэтгэж байна.
Түүнчлэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн гуравдугаар зорилгын хүрээнд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь: АТҮХ-ийн 3 дугаар зорилгын замын зураглал” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулжээ.
Эх сурвалж: АТГ
More from Боловсрол
“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭЭЛТЭЙ ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ …
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …