УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ–ын гишүүн Ц.Туваан “Хүн санаатай, санаандгүйгээр хурд хэтрүүлэх зэргээр замын хөдөлгөөний дүрэм зөрчинө. Үүнд тохирсон хариуцлага нь бий, хүмүүс ч хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл тийм шийтгэлтэй байгаа учраас гээд тухайн хүний бусад эрхийг хязгаарлачхаж байна. Жишээ нь, автомашинаа бусдад худалдах гэхээр та ийм шийтгэлтэй байна гэх мэтээр.
Орон нутгаас маш олон хүн ярьж байгаа. Замын хөдөлгөөний үндсэн дүрэм, журамд амьдралд нийцэхгүй зүйл олон байна. Хуучны автомашинуудад орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явна гэдэг дүрэм болно байх. Одоо орон нутгийн замд 100-аас доош км/цагийн хурдтай явдаг хүн бий юу? Цагдаа нь, албаныхан нь, ард иргэд нь ч тэр. Энэ хурдны дээд хязгаараар маш олон хүн торгуулж байгаа. Торгуулийн үлдэгдэл 400-500 мянга гээд л олон хүн ярьж байна шүү дээ. Үүнд өөрчлөлт оруулахгүй юм уу.
Цагдаа нар заримдаа төсөв бүрдүүлж л байгаа юм шиг харагддаг. Хонхор, хотгор газраас, автомашинаасаа гэнэт гарч ирж торгодог. Иргэдэд хуулийг ойлгуулж, сануулж, анхааруулах гэдэг ойлголт байдаг. Гэтэл шууд л торгодог, эрхийг нь хасдаг. Үүнийг асуумаар байна” гэв.
Үүнд УИХ–ын гишүүн Ц.Сандаг–Очир хариулав. Тэрбээр “Эрхийг нь хасчхаад байхад машинаа бариад л яваад байдаг. Тиймээс зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг нь хөдөлгөөнд оруулахгүй байх зохицуулалт орж ирж байгаа. Шууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх байсныг харин ч сулруулаад, эхний ээлжид торгох эсхүл, 7-30 хоног баривчлах хуулийн төсөл явааг танд хэлье” гэлээ.
Хамгийн сүүлд 2018 онд Замын хөдөлгөөний дүрмийг шинэчлэн баталсан. Үүгээр орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай зорчих дүрэм хэвээр мөрдөгдөж байгаа. Гэхдээ Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага тулгарсан гэдгийг судлаад ХЗДХ-ийн яаманд хүргүүлсэн. Дүрмүүдийг өөрчлөхөөр зохион байгуулалтын ажлыг төлөвлөж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …