Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2023.11.16/ цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт холбогдсон талаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын харьяа Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван “Цагдаагийн байгууллагаас 2020 оноос хойш нийтдээ цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах 328 этгээдэд холбогдох 277 хэрэгт мөрдөн шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Одоогийн байдлаар 204 хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байгаа.
Мөн “Хяналт-1” болон “Хяналт-2” гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулж, олон арга хэмжээг зохион байгуулсан.
Ингэснээр нийт 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансыг царцаасан, тэнд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг бас царцаасан, мөрийтэй тоглоом тоглохыг уриалсан 102 фэйсбүүк пэйжийг устгуулах хүсэлтийг Харилцаа, холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн.
Та энэ цахимаар мөрийтэй тоглоом нэг ч төгрөг олохгүй, нэг ч төгрөг хожихгүй гэдгийг хатуу анхаарах хэрэгтэй.
Мөн цагдаагийн байгууллагаас Эрүүгийн цагдаагийн албатай хамтран долоо хоног бүр шалгалт хийж, 1-2 гэмт бүлгийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Тухайлбал, 2023 оны арав, арваннэгдүгээр сард мөрийтэй тоглоом зохион байгуулсан долоон бүлгийн 29 этгээдийг дайчлан баривчилжээ. Тэд хууль бус орлогоороо их хэмжээний эд хөрөнгө худалдан авч, цагдаагийн байгууллагын алба хаагчдад нөлөөлөхийг оролдсон тохиолдол гарч байгаа.
Учир нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа иргэд хууль бус аргаар олсон их хэмжээний мөнгөтэй, орлоготой. Энэ мөнгөөрөө хэрхэн урт хугацаанд мөрийтэй тоглоомыг зохион байгуулах вэ гэдэгт анхаарч, ажиллаж байна.” гэв.
Цагдаагийн байгууллагаас Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг өргөтгөж, газар болгосон. Газрын бүтэц бүрэлдэхүүнд “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв”-ийг байгуулжээ.
Энэ төв 24 цаг, 365 хоног цахим мөрийтэй тоглоомтой холбоотой гомдол мэдээлэл, дансны мэдээлэл, домэйн хаягийн мэдээллийг авч, таслан зогсоох арга хэмжээг авна. Энэ төвийг шинээр байгуулаад 10 гаруй хонож байгаа бөгөөд иргэд 102 тусгай дугаар руу залгах юм уу, Цахим гэмт хэрэгтэй тэмцэх төв гэж фэйсбүүк хаяг руу мэдээлэл өгч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …
1 Comment
Авилгачидыг агнах төвийг хэзээ байгуулах вэ?наад муу хөзөрчид чинь яах вэ? Хэд алдаад л зах зээлгүй болно! Авилга бол татварын , баялгын мөнгийг хамаад бид утаандаа , нүхэн жорлонгоосоо хордоод үхээп дууслаа шдээ