Өнгөрсөн амралтын өдөр буюу бямба гарагт “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлэгт хагалгаанд орсон эмэгтэйн бие муудаж, улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дуудлагаар хүргэгдсэн ч амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалгаж байгаа бөгөөд тухайн эмнэлгийн зүгээс өнөөдрийг хүртэл тайлбар хийхээс татгалзсаар байна.
Талийгаачийн хувьд Өмнөговь аймгийн харьяат иргэн бөгөөд тус эмнэлгийг зорин ирж хагас унтуулгатай хагалгаанд орсон боловч төд удалгүй амьсгал нь тасалдан бие нь муудсан байна. Тухайн үед “Үйлс бүтэмж” эмэгтэйчүүдийн эмнэлгийн зүгээс 103 түргэн тусламжын утсанд дуудлага өгч талийгаачийг Улсын нэгдсэн төв эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь амь насаа алдсан байна.
Өнөөдрийн байдлаар тухайн эмнэлгийн зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй байгаа бөгөөд хаалга нь хаалттай , утсаа авсан ч уг хэргийг шалгаж байгаа учир тайлбар өгөх боломжгүй гэх хариулт өгөв. Дээр хэлсэнчлэн тус эмнэлэг хоёр салбартай бөгөөд Ерөнхий эмч н.Алимаа эмнэлгээ хариуцан ерөнхийд нь эмчилгээгээ удирддаг гэдгийг эх сурвалжын зүгээс бидэнд мэдээлсэн юм.
Талийгаачын хувьд тус эмнэлэгт өмнө нь эмчлүүлсэн эсэх , ямар төрлийн хагалгаанд орсон гэхчлэн олон асуултууд өнөөдөр хариултгүй хэвээр байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас шүүх шинжилгээний дүгнэлт зэргийг үндэслэн шалгалтын ажиллагаа дууссаны дараа мэдээлэл өгнө гэх тайлбарыг хэлж байгаа бол эмнэлгийн зүгээс хаалга нь хаалттай утсаар тайлбар өгөхөөс татгалзлаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …