Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын тавдугаар багийн нутаг Унаганы гатлага хэмээх газарт есдүгээр сарын 9-ний 11:00 цагийн орчим малчин Т нь адуундаа явна гэж гэрээсээ гараад сураггүй болжээ.
Унаж явсан морь нь 12-ны өдөр гэрээс нь 2 км зайтай орших Ховд голын эргээс олдсон тул усанд осолдсон байж болзошгүй хэмээн Онцгой байдлын газарт 12-ны 10:15 цагт дуудлага өгсөн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхнийх нь хамт есдүгээр сарын 17-ны 08:10 цагаас 19:30 цаг хүртэл тус аймгийн Улаанхус сумын харьяат малчин 47 настай эрэгтэй Т-г эрэн хайжээ.
Эрлийг Шар говь хэмээх газраас баруун урагш 16 км-т Хулангийн гатлага гэх газар хүртэл Ховд голын усаар болон голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Эрлийг есдүгээр сарын 18-ны 08:00 цагт дахин эхлүүлжээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …