Жилээс жилд улсын наадмаар бөхчүүдийн допингийн асуудал хөндөгдөж яригдсаар дуусдаг. Уг асуудал сэдвээсээ хальж хазайх тохиолдол ч их гарна.
Тэгвэл энэ жилийн наадмын хувьд дөрөв давсан бөхчүүдийг допингийн шинжилгээнд хамруулсан. Наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагдсан юм. Уг хариугаар шөвгөрсөн нэг бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл нийтэд цацагдсан байдаг. Ил асуудлын гол дүрээр улсын арслан М.Бадарч нэр холбогдсон бөгөөд нэр төрөө дахин сэргээхээр шинжилгээ өгнө гэдгээ мэдэгдээд байв. Гэвч дайны хажуугаар дажин гэдэг шиг М.Бадарч богд уулын замд мотоциклтой явж байгаад осолдсон гэх мэдээлэл хүмүүсийн бодлыг бас л нэг тал руу чиглэхэд хүргэлээ.
Сенсац дагуулсан асуудлын эцсийн зогсоол нь М.Бадарчийн үг байсан бөгөөд тэрээр өөрийгөө допинг хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрсөн. Гэвч зарим хүмүүс түүнийг гүн хямралд орж худал зүйлийг үнэн болгож ярих боллоо гэж үзээд байгаа юм.
Ингээд олны анхаарлын төвд байх бөхчүүдийн допингийн асуудлаар ХЭН ЮУ ХЭЛЭВ гэдгийг дор онцолж байна.
ИРГЭН Б.ЦЭЦЭГ: ЗӨВХӨН БАДАРЧИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ БҮХЭЛ БҮТЭН 24 ХОНОГИЙН ДАРАА ЗАРЛАСАН
Их сонин шүү, 32 бөхийн шинжилгээ 7 дугаар сарын 12-нд шилжилгээ аваад 17-нд нь буюу бүтэн 5 хоногийн дараа Cолонгосын лабортори луу илгээсэн байдаг. Уг нь шинжилгээг авсан л бол шууд илгээх дүрэмтэй. Гэтэл тэд тэгээгүй. Мөн 31 бөхийн шинжилгээний хариу 7 дугаар сарын 27-нд ирсэн мөртлөө зөвхөн Бадарчийн хариуг бүхэл бүтэн 24 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 21-нд ирээд зарласан байдаг. Угтаан бол багаараа явуулсан шинжилгээ цугтаа ирэх журам дүрэмтэй! Сүүлдэж ирэх ямар ч боломж байхгүй! Энэ бүхэн хэзээ ч байж боломгүй том алдаа! Допингийн холбоог арбитрын шүүхэд хандаж шалгуулах шаардлагатай! Цуу яриа зүгээр ч нэг тархдаггүй, тэрбумын авлига хүсэж шантааж хийдэг гэх юм билээ!!!!
- Шээс солигдсон бол яах вэ? ДНК шинжилгээ хийлгэж Бадарчийн шээс мөн эсэхийг шалгахад тун амархан!
- Солонгос лабортарид өөрийн биеэр очиж цусаар шинжилгээ хийлгэх хүсэлт тавих хэрэгтэй!
- Сүүлийн 5 жилийн Монгол бөхчүүдийн допингийн шинжилгээний Монголд ирсэн хариуг лаборторийн хариутай тулгах шаардлагатай! Хар төрж байна!
- Өвөл явцын хоёр допинг шинжилгээг Арслан Бадарч өгсөн байдаг. Ямар ч асуудал илрээгүй юм шүү дээ!
- Допингийн холбооны Хатанбаатарыг АТГ-т шалгуулах шаардлагатай!
ИРГЭН Э.ЦЭРЭН: БАДАРЧ ОЛНЫ ХАР ХЭЛ АМАНД ОРЖ, СЭТГЭЛЭЭР ГУДАЙЛГАХ ДАЙРАЛТАНД ӨРТӨЖ ГЭМТЖЭЭ
Би сүүлийн үеийн бөхчүүд, тэдний шунал, жудаггүй араншин, баячуудад пялдагадаж гар хөл нь болдог, оюуны чадамж сул гээд нийтлэг олон юманд нь дургүй.
Гэхдээ сая Бадарч гэх бөх залуу өөрийг нь допинг хэргэлсэн гэж хэн бүхнээс түрүүлж Өнөрцэцэг зарласанд өөрөө өөрийгөө өмгөөлж дахин шинжилгээ өгөх тухай дуугарахад дотроо зөвтгөж байв.
Харин нийгмийг турхирагч, хамгийн олон дагагчтай гэгдэх, МАНын захиалгат сэтгүүлч, хэлгий хэлгүй мөртлөө жүжиглэх чадварт суралцсан, цагдаа тагнуулаас илүү мэдээлэлтэй, хүнийг амьдаар нь тасдаж, урж, барьж идэхдээ гаршссан Өнөрцэцэг “батлагдаагүй” Бадарчыг зарласанд би хувьдаа ихэд эргэлзэж байв.
Зөн совин цаанаасаа өөр зорилготой гэж хардсан болно. Өнөрцэцэг даалгаваргүй, ашиггүй, мөнгөгүй юман дээр дуугардаггүйг мэдэх юм. Гэтэл Бадарч олны хар хэл ам, үгээр алж үйлдлийг нь гажаах, сэтгэлээр гудайлгах дайралтанд өртөж гэмтжээ. Хүн өөр дээрээ энэ их зовлонг амсаж үзээд ойлгоно. Харин Өнөрцэцэгийн цаддаггүй өлөн араншин бүр их оволзож осолд орсон залуугын гэмтлийг гар хугарсан төдийхнөөр бичив. Ой гутав. Үүнийг өөгшүүлж дэмжиж буй бүхэн наад доторх чөтгөрлөг шинжээ дарцгаана уу! Хүнлэг хүлээцтэй байцгаая! Монгол эрчүүдээ нуга дарахаа, эгдүүцэж өширхөхөө азнацгаа!
- Баталгаажаагүй нууц мэдээлэлийг мэдээлэх эрхээ ашиглан зарлах эрх хэн түүнд өгсөн юм?
- Бадарч нь хэрэглээгүй ахин тест өгье гэсээр байхад яагаад улайран нотлох гэж ноцов?
- Бадарч допинг хэрэглээгүй цэвэр байгаад нэр нь сэвтсэн бол хэн хариуцлага хүлээх үү?
- Өөрийг чинь ч гэсэн хэвлэл мэдээлэлээр батлагдаагүй зүйлээр гүтгэж олны өмнө хэн ч биш болговол яах вэ?
ТӨХК-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Т.САЙНЖАРГАЛ: БӨХЧҮҮДЭЭС ДОПИНГ ГЭДЭГ ЗҮЙЛИЙГ АВДАГ АСУУДЛАА БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭСЭН БОДОЛ БАЙНГА ТӨРЖ ЯВДАГ
Асуулт?
Монгол бөх өөрөө олимп, ОУ-ын төрөлт мөн үү?
Хариулт: Биш
Хэрэв тийм бол сүүлийн хэдэн жил улсын баяр наадам бүрийн дараа Монгол бөхчүүдээ нийгмийн хог шаар, үзэн ядалт, хэрүүлийн сэдэв, хэн нэгний амны бай болгож нийтээрээ мэдэхгүй байж мэдэмхийрч ярьдаг сэдэв болгодгоо одоо зогсоох цаг болжээ.
Яагаад гэвэл! Монгол бөх бол уламжлал, үндэсний их баяр цэнгэл наадмын баясуулагч, үнэн хүчийг үзэгч эрчүүдийн өрсөлдөөн. Монгол бөх өөрөө онцлогтой. Жин, нас, тарган туранхай, өндөр нам, нутаг ус үл хамааран бүгд өөр хоорондоо барилдаж эцэстээ хэн нэг нь түрүүлдэг. Тийм биз.
Монголын Үндэсний бөхөөс бусад бөхийн төрлүүд болох чөлөөт, жудо зэрэг нь жин заадаг, нас заадаг.
Допинг гэдэг асуудал ирэх жилүүдэд Монгол бөхийн барилдаанд удаан үргэлжилвэл бид уламжлалт эрийн 3 наадмын 1 төрөл болох бөхийн барилдааны хэлбэрээ өөрчилж, бөхийн цол, цолны дуудлагаа хүртэл өөрчлөх хэмжээнд очих бололтой!
Мөн Монгол бөхөөр хичээллэх, сонирхох залуучуудын урам нь мохох, сонирхол нь буурах, монгол уламжлал гээгдэх, залуучуудын бие бялдарын хөгжил доройтох эрсдлээд гарч ирэх вий гэсэн бодол төрж байна.
Монголын үндэсний баяр наадмын дараа бөхчүүдээс ДОПИНГ гэдэг зүйлийг авдаг асуудлаа болиулах хэрэгтэй гэсэн бодол байнга төрж явдгаа хэлье. Яагаад гэвэл Монгол Улс бол Олон улсын олимпын хорооны гишүүн улс гэдгийг анхаарах хэрэгтэй.
Монгол улсаа тив дэлхийд, Олимп-д төлөөлөн оролцдог тамирчдаас нь ДОПИНГ илэрсэн тохиолд өнөөдрийг хүртэл гараагүй! Гэтэл МУ-ын баяр наадам нь болсны дараа хэд хэдээрээ допинг илэрдэг асуудал нь тоглоом биш ОУ-д тамирчдаа хорлож буй үйлдэл юм!
Ийм байдал удаан үргэлжилвэл МУ цаашдаа Олимп-д оролцож чадахгүй хэмжээнд хүрэх болно. Олимпын 5 цагирагтай цагаан туган доор олимп-д оролцохвий.
Яагаад гэвэл: ОУ-ын Олимпын хороо төдийгүй бусад ОУОХ-ны гишүүн улс орнууд манай улсыг аль уже ДОПИНГийн асуудлаар сөргөөр хараад эхэлсэн нь МУ-ын шигшээ багийн тамирчдад гадаад
ХЗДХЯ-НЫ ТНБ-ИЙН ДАРГА П.САЙНЗОРИГ: ДОПИНГИЙН ШИЛЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ИРСЭННИЙ ДАРАА ЦОЛ ОЛГУУЛАХ САНАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧИД УЛАМЖИЛДАГ БАЙХ ШААРДЛАГАТАЙ
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …