ЦХХХ-ны сайд Н.Учралын өөртөө дайсан бэлдэх ажиллагаа үргэлжлэв. Чухам яагаад ингэж хэлж буйгийн учрыг та бүхэн гадарлаж байгаа байх.
Шилэн ажиллагаа хэмээн зарлаж хүний өөрийн гэлтгүй хамаг л дарга эрх мэдэлтнүүдийн булхай луйврыг илчилж өөр дээрээ гал дуудсан тэрбээр энэ удаад улсын комиссын бүрэлдэхүүн, онцгой байдлын газрын удирдах албан тушаалтнууд, газрын мафанд оролцсон эрх мэдэлтнүүдтэй дайн зарлаадхав.
Иргэд бүх зүйлд хяналтаа тавих боломжтой болж байгаа энэ үед түүний ар яалтч үгүй ард иргэд байх нь гарцаагүй. Гэхдээ намтайгаа, нарийн яривал дарга нартай ингэж үзсэнээр олон дайсанг бий болгож байгаа нь ч нууц биш.
Одоо яалтай. Галруу үсэрч орсон ч гамшиг, эрсдлийн эсрэг зогсож байгаа түүнд алга ташихаас яахав.
Өнгөрсөн удаад бүхий л дэмжих сангүүдийн зарлага, орлого, тусгай зөвшөөрөл, тусгай хамгаалалттай газар нутгийн эзэд, ТУЗ-ийнхний цалин пүнлүү ил болсон бол энэ удаад барилга байгууламжийн комиссын дүгнэлт, захиалагч, гүйцэтгэгч, зориулалт юутай нь зарлачихлаа.
Өнөөх үер усны далан дээр, голын ай сав газарт газрын зөвшөөрөл өгсөн, цаашлаад барилга барих зөвшөөрөл өгч, түүнийг нь хүлээн авсан комисс гээд бүгд ил болох нь. Үерийн бүсэд барилга барих зөвшөөрөл хэн өгсөн, ямар комисс хүлээж авсныг хэн дуртай нь shilen.gov.mn руу ороод харах нөхцөл нь бүрдлээ.
Тухайлбал, Сэлбэ голын ай сав газарт Хотын дарга асан Г.Мөнхбаяр нэр бүхий иргэнд автомашины засвар үйлчилгээний зориулалттай 576мкв газар олгосон байх жишээний. Үүнийг тухайн үеийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 19 гишүүнтэй комисс 2015 оны аравдугаар сарын 14-ний өдөр хүлээж авсан гээд өдөр судартайгаа байршжээ.
More from Улс төр
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ДАРГААР БАТ-ЭРДЭНИЙН ЗОЛБОО СОНГОГДЛОО
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр Сонгинохайрхан дүүргийн Монгол ардын нам Нийслэл, дүүрэгтээ 100 хувийн …
ЕРӨНХИЙ САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Дорноговь аймагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Хамтарсан Засгийн газрын …
ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗАР 2024-2028 ОНД 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Төсөл-1 "Гашуунсухайт-Ганцмод" "Ханги-Мандал" "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг ашиглалтад оруулна. Үр дүн: Экспортын …
1 Comment
Bayd hamnigan buriad hoyriin dundaas garsan huvalz