Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг тохиолдуулан салбарын хууль тогтоомж болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран иргэд, олон нийтэд нэг дороос хүргэх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зорилгоор тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар, төвийн 6 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран 2023 оны 05 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Өдөрлөгт 20 гаруй ажил олгогч байгууллага, хувийн хөдөлмөрийн биржүүд, мэргэжлийн сургалтын байгууллагууд, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл болон ортопед, тусгай хэрэгслийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд, ЕБС-ийн төгсөх ангийн 100 гаруй сурагч, хүнсний ногоо тариалах арга хэмжээнд хамрагдаж буй 300 гаруй иргэн, ажил хайгч иргэд, оюутан залуучууд оролцлоо.
Арга хэмжээний эхний өдрийн байдлаар хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хүрээнд дараах үр дүнтэй ажиллалаа.
- Ажил олгогч 201 байгууллагын 1894 ажлын байрны захиалга танилцуулагдсан
- Ажил хайгч 216 иргэнийг бүртгэсэн
- Бүртгэлтэй 80 иргэнд тохирох ажлын байрыг санал болгосон
- Ажлын шууд ярилцлагад 25 иргэнийг хамруулсан
- Хөдөлмөрийн зах зээлийн зөвлөгөө, мэдээллийг 875 иргэнд хүргэсэн
- Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопед тусгай хэрэгслийн үйлчилгээний мэдээллийг 110 иргэнд хүргэсэн
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн мэдээллийг 81 иргэнд хүргэсэн
- Нийгмийн халамжийн, тэтгэвэр тэтгэмжийн мэдээллийг 74 иргэнд хүргэсэн
- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт тусламжийн үйлчилгээ, смарт картын мэдээллийг 55 иргэнд хүргэсэн
- Төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд 88 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс 2.335.000 төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …