Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хөдөлмөрийн маргаан зохицуулалтын асуудлаар 4 өдрийн сургалтыг хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитрч, ААНБ-уудын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын гишүүд, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороодын гишүүдийг хамруулан зохион байгуулж байна.
Сургалтыг доктор, профессор Б.Уранцэцэг, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны нийгмийн яриа хэлэлцээр, хөдөлмөрийн харилцааны ахлах мэргэжилтэн Ёнгмо Ён нар лекц, дасгал ажлыг хослуулан удирдан явуулж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хөдөлмөрийн маргааныг агуулгаар нь хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан гэж ангилсан бөгөөд хөдөлмөрийн сонирхлын маргааныг аль болох зөвшилцөх замаар шийдвэрлэх, маргалдагч талууд харилцан тохиролцож чадаагүй бол хөдөлмөрийн зуучлагч, хөдөлмөрийн арбитраар шийдвэрлүүлэхээр зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 147.3-т заасны дагуу “Хөдөлмөрийн сонирхлын маргааныг хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр зохицуулах журам” болон “Хөдөлмөрийн арбитрын дүрэм”-ийг Засгийн газрын 2023 оны 04, 05 дугаар тогтоолоор, “Хөдөлмөрийн зуучлагчийн ёс зүйн дүрэм”, “Хөдөлмөрийн арбитрчийн ёс зүйн дүрэм”-ийг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2023 оны 03 дугаар тогтоолоор тус тус батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …