Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 04 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэхээр тогтоосны дагуу 2023 онд “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор зохион байгуулагдаж байна.
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САРЫН АЯН-2023” арга хэмжээний нээлт өнөөдөр МҮЭСТО-д болох бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын МУ, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли нар оролцоно.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд:
- ХАБЭА-н сарын аяны хүрээнд хийж, хэрэгжүүлэх арга хэмжээ
- Эрүүл аюулгүй ажлын байрны суурь эрхийг хангахад нийгмийн түншүүдийн манлайлал
- Эрүүл аюулгүй ажлын байр ба ажил олгогчийн үүрэг хариуцлага
- Сургалтын байгууллагын чиг хандлага
- “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2022” болзолт уралдааны шилдэг аж ахуйн нэгж байгууллагын сайн туршлага зэрэг сэдвээр холбогдох албаны төлөөллүүд илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн арга хэмжээнд оролцож буй аж ахуйн нэгж байгууллагууд үзэсгэлэнгийн танхимд үйл ажиллагаагаа танилцуулах юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …