Хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтны өдрийг тохиолдуулан баялаг бүтээгч салбарыг залуучууд, нийгэмд сурталчлан таниулах, их дээд сургууль, МСҮТ төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдөд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ХУВЬСАЛ” хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр МҮЭСТО-нд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хөнгөн үйлдвэрийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноосон бүтээгдэхүүн эрхлэгчдийн холбоо, Монголын хэвлэлийн үйлдвэрүүдийн холбоо, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, Монголын гоо сайхны бүтээгдэхүүний кластер зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав. Үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд С.Ганхүлэг, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар нээж, хөдөлмөрийн зах зээл дэх аж үйлдвэрийн салбарын өнөөгийн байдал болон төрөөс энэ салбарт баримталж буй бодлого, үйл ажилагааны талаар мэдээлэл хүргэлээ.
Арга хэмжээний хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарыг залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, залууст ээлтэй эерэг байгууллагын соёл, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, ажилд зуучлах, ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагууд болон тэтгэлэгт хөтөлбөрүүдэд зуучлах, салбарын ололт амжилтыг олон нийтэд сурталчлах зэрэг зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагааг хэрэгжүүлснээрээ онцлог болов.
Өдөрлөгт нийт 40 гаруй ажил олгогч байгууллага болон 10 их, дээд сургууль, МСҮТ, тэдгээрт суралцаж буй 500 гаруй залуучууд, 500 гаруй ажил хайгч иргэн оролцлоо.
Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар тус арга хэмжээнд Нийслэлийн Хөдөлмөр, Халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд оролцож, иргэд, олон нийтэд 2023 онд хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлан хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээг нэг дороос хүргэж ажиллав. Өдөрлөгөөр 1300 гаруй ажлын байрны захиалгыг танилцуулж, 280 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн ба 200 орчим ажил хайгч иргэнийг бүртгэж, 135 иргэнд ажлын байр санал болгосноос 30 иргэн ажилд зуучлагдан орлоо.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …