Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөл өнөөдөр хуралдаж, 2022 онд нийслэлийн хэмжээнд хэрэгжсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний биелэлт, 2023 онд хэрэгжих үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа. Хурлыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч, Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн салбар зөвлөлийн дарга З.Төмөртөмөө удирдан явуулав.
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан дараах 6 үйл ажиллагааны хүрээнд 33 арга хэмжээг хэрэгжүүлэх ба 2023оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Нийслэлийн хэмжээнд албан ёсоор эхлүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ
Хөдөлмөрт бэлтгэх сургалтын үйл ажиллагаа
Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа
Түр ажлын байрыг дэмжих үйл ажиллагаа
Засгийн газар болон хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн тодорхойлсон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бусад үйл ажиллагаа
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдах хүсэлтэй иргэд харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст хандан дэлгэрэнгүй мэдээллийг авч, өөрт тохирох үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах боломжтой юм.
More from Uncategorized @mn
Б.ПҮРЭВДОРЖ ӨӨРИЙГӨӨ МАГТАВ
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм. Чуулганы эхэнд …
ШЕЗ-ИЙН ДАРГААР Л.ЭНХБИЛЭГИЙГ СОНГОЛОО
Монгол Улсын шүүхийн тухай хуульд Ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэг жилийн хугацаагаар олонхын саналаар нууц санал хураалтаар зөвхөн нэг …
Д.АМАРБАЯСГАЛАН: 2024 ОНЫ ПАРИСЫН ОЛИМПОД МАНАЙ УЛС ЦАГААН ТУГИЙН ДОР ОРОЛЦОХ ЭРСДЭЛЭЭС ГАРЛАА
Монгол Улс 2024 оны Парисын олимпод цагаан тугийн дор оролцож болзошгүй болсон байсан. Тэгвэл манай улс уг эрсдэлээс гарсан байна. …