Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/242, дүүргийн Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн А/174 дүгээр захирамжууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 07/001 дугаар бүхий Хяналт шалгалт хийх тухай урьдчилан сэргийлэх удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 6, 7 дугаар хороонд барилга угсралтын үйл ажиллага явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад Хотын стандартын хяналтын газар болон тус хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хамтарсан хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтын явцад илэрсэн зөрчилд үндэслэн 4 байгууллагад 16 заалт бүхий улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …