Баянзүрх дүүргийн удирдлагын баг сар бүр иргэдтэй уулздаг. Уулзалтаар 14-р сургуулийн дэргэд байрлах Шунхлай шатахуун түгээх станцтай холбоотой санал хүсэлт ихээр ирдэг. Тиймээс дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар газар дээр нь ажиллалаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ “Шунхлай компани бол үндэсний хэмжээний том компани. Тэр ч утгаараа нийгмийн хариуцлагаа ухамсарлаж заавал сургуулийн хажууд колонкоо байлгахгүйгээр нүүлгэн шилжүүлэх боломжтой гэж харж байгаа. Магадгүй одоогийн энэ газрыг өөр газраар сольж, оронд нь Баянзүрх дүүрэгт тулгамдсан цэцэрлэг, сургууль, эмнэлэг, ногоон байгууламж гээд олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж харж байгаа” талаар хэллээ.
Шунхлай ШТС-ын зүгээс Засаг даргын тавьсан санал хүсэлтийг холбогдох захирал удирдлагууддаа танилцуулж эргээд хариу хүргүүлэхээ мэдэгдлээ.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …