2023 оны 05 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотноо зохион байгуулагдах “Сөүлийн олон улсын аялал жуулчлалын экспо” үзэсгэлэн өнөөдөр эхэллээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо болон Let’s Travel, UVS, Рагуса тур, Mongolian vision tours, Authentic Tours, Birgatour, Great Mongolia Tour, Zaya Travel ХХК зэрэг тур оператор компаниудын төлөөлөл Монголд зочлох жилийн хүрээнд Монгол улс, Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын хувийн хэвшлийнхнийг дэмжих зорилгоор оролцож байна.
Түүнчлэн аялал жуулчлалын тур оператор компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зуучлан борлуулах, шинэ зах зээл нээх зорилгоор хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх уулзалт зохион байгуулах, гадаадын тур операторуудад мэдээлэл өгөхөөс гадна соёл урлагийн тоглолтыг үзэсгэлэнгийн талбайд зохион байгуулах юм.
38 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Сөүлийн олон улсын аялал жуулчлалын экспо” үзэсгэлэн нь НҮБ-ын Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн Ази тив дэх хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд тооцогддог бөгөөд жил бүр тус үзэсгэлэнд 100 гаруй орны 50,000 гаруй оролцогчид хамрагдан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцдог юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …