Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 4 дүгээр сарын 24-өөс 28-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 40.536, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 128, Өмчлөх эрхийн эсрэг 74, Хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 20, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 9, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 9, Авлига, албан тушаалын 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 8, Хуурамч баримт бичиг үйлдэх, Хууль сахиулагчийг эсэргүүцэх, Соёлын өвийн эсрэг тус бүр 2, Мөнгө угаах , Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах болон Цэргийн албаны эсрэг тус бүр 1, нийт 268 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
– Нийслэлийн прокурорын газраас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгч Ж.Н, улсын бүртгэгч Г.Б, М.М, Иргэний улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Н, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Д.Ч, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Баянзүрх дүүргийн улсын бүртгэгч Б.Б нар нь албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/ дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
– Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын гэрээт ажилтан Б.М нь иргэн Ж.Б, А.Э нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
– Дундговь аймгийн прокурорын газраас иргэн Ө.Г, Т.Ч, Б.Д нар нь бүлэглэн тус аймгийн нутаг дэвсгэр дэх эртний хиргисүүр буюу түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдэж, гэмтээсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 /Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах/ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …