Зуслангийн үйлчилгээний одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, зуслангийн 2023 оны үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, зуслангийн үйл ажиллагааны бэлтгэл ажлын талаар санал солилцох зорилготойгоор “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-ын төлөөлөл болон нийслэл дэх хүүхдийн зуслангийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн У.Долгормаа, Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхан, Монголын Үндэсний зуслангуудын холбооны тэргүүн Т.Түвшин нар зуслангийн үйлчилгээний чиглэлээр төрөөс баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах санал танилцуулах зэрэг чиглэлээр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн зуслангийн удирдах ажилтнууд уулзалт хэлэлцүүлгийн үеэр санал бодлоо солилцож, хамтран ажиллах талаар санал хүсэлтээ илэрхийлсэн.
Уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдсанаар хүүхдийн зуслангууд хөгжлийн хөтөлбөр болон цаашдын үйл ажиллагааны талаар харилцан шинэлэг мэдээлэлтэй болж, хүүхдийн зуслангийн бүртгэл мэдээллийг шинэчилж, 2023 оны зуслангийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг эхлүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг хамтран гаргалаа.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …