Нийслэлийн хүүхдийн зөвлөлийн санаачилгыг дэмжих ажлын хүрээнд 04 сарын 02-ны өдөр 9 дүүргийн хүүхдийн зөвлөлийн гишүүдийн дундах урлагийн наадам Улаанбаатар театрт болох гэж байна.
Энэхүү урлагийн наадам нийт 5 төрлөөр хүүхдүүдийнхээ авьяас чадварыг сорих юм. Наадмын ерөнхий шүүгчээр “Элькондор” хамтлагийн дуучин Хэрлэн туслах шүүгчээр “Moon dance” хамтлагийн бүжигчин Алтанхөлөг, “Жонон” хамтлагийн хөгжимчин Цэрэнбямба нар шүүн явуулахаар боллоо.
Хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд цаашдаа жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийт дүнгээрээ манлайлсан хүүхдийн зөвлөл шилжин явах цомын эзэн болох юм.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …