Салбар бүрт мэргэжлийн үйлчилгээ үзүүлж буй нийгмийн ажилтнууд, нийгмийн салбарын эрдэмтэн судлаачид Та бүхэндээ Олон Улсын нийгмийн ажилтны өдрийн мэндийг дэвшүүлье.
Нийгмийн ажлын хөгжлийн бүхий л цаг үед бид нийгмийн ажилтны ур чадварыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч жил бүр хамтарсан багийг хууль эрх зүй, практикт суурилсан мэдлэгтэй болгох, харилцан туршлага судлуулах зорилгоор мэргэжлийн уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулж, шилдэг судлаач, хамтарсан баг, дүүрэг, хороог тус бүрд нь шалгаруулж ажлын байрны бодит дэмжлэг, урамшуулал, их дээд сургуулийн ахисан түвшинд 50-100 хувь хуртэлх тэтгэлэгтэй суралцах эрх олгож, шилдэг нийгмийн ажилтныг гадаад улсад туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх эрхийн бичгээр шагнаж урамшуулсаар ирсэн.
Цаашид нийгмийн ажилтнуудын хувь хүний хөгжилд хөрөнгө оруулах, олон улсын туршлага судлуулж, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, итгэл үнэмшил олгох зорилгоор БНСУ-ын Чусон, Донгшинг их сургуулиудын Нийгмийн хамгааллын тэнхим, Нийгмийн хамгааллын байгууллагуудтай хамтран ажиллах гурвалсан гэрээг 2023 оны 2 сард байгууллаа.
Гэрээний хүрээнд БНСУ-д жилд 40-н /өвөл, зун/ нийгмийн ажилтныг ур чадваржуулах сургалтад хамруулж, нийгмийн халамжийн байгууллагуудад практик дадлага хийлгэх хөтөлбөрийг боловсруулж, нийгмийн ажилтнуудын нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд чиглэсэн онцлох ажлуудыг хамтын ажиллагааны хүрээнд хамтарч зохион байгуулахаар төлөвлөж, нийгмийн ажлын арга зүйг шинэ шатанд гаргахаар ажиллаж буйг дуулгахад таатаа байна. Нийгмийн ажлын төлөөх сэтгэл, зүтгэлтэй хүн бүхэн нийгмийн салбарын үнэт зүйл билээ. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …