Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 чиглэлээр үүрэг, даалгавар өгсөн юм. Тухайлбал, барилгын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, хяналт тавих ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ хүрээнд давхардсан тоогоор 733 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Барилгын ажлын аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай мэдэгдэл хүргүүлжээ.
1010 иргэнийг ажилд зуучлав
Энэ үеэр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр “Өнгөрсөн долоо хоногт 527 ажил олгогч 2232 ажлын байр зарласан. Энэ хүрээнд байнгын болон түр ажлын байрны 2144, цагийн ажлын байрны 88 захиалга авлаа. 3848 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээс хөгжлийн бэрхшээлтэй 44, байнгын болон түр ажлын байранд 3322 иргэн бүртгүүлсэн. Үүнээс 1010 иргэнийг ажилд зуучилснаас 26 нь хөгжлийн бэрхшээлтэй хүн байна” хэмээв.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …