Мөрдөн шалгах ажиллагааны чанарыг дээшлүүлэх, алба хаагчдын ажлын ачааллыг бууруулах, хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын гаргаж байгаа зөрчил, дутагдлыг арилгах арга замыг тодорхойлж, хамтын ажиллагааг сайжруулахад зорилгоор өчигдөр буюу 2023 оны 04 дүгээр 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ИТХ, прокурор, шүүх, цагдаагийн байгууллагууд хамтран зөвлөгөөн зохион байгууллаа.
Хамтарсан зөвлөгөөнд СХД-ийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Хуягбаатар, дүүргийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяр, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр болон Мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих ахлах, хяналтын прокурорууд, дүүргийн гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах тасгийн дарга, ахлах, эрүүгийн мөрдөгч нарын 100 гаруй алба хаагчид оролцлоо.
“Хүний эрхийн асуудал тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг анхаарч, цаашид хамтын ажиллагааг сайжруулах нь чухал”
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Хуягбаатар: 2023 оны урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дүүргийн прокурор, шүүх, цагдаагийн газрын хамтарсан зөвлөгөөн боллоо. Аливаа гэмт хэрэг, зөрчлийн ард маш олон асуудал байдаг учраас энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Тусгай чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулдаг цагдаа, прокурор, шүүхийн байгууллагуудын алба хаагчид уулзаж, харилцан мэдээлэл, санал солилцож, тулгамдсан асуудлаа хэлэлцэж, хамтын ажиллагаагаа хэрхэн цаашид сайжруулах талаар ярилцсан нь чухал ач холбогдолтой юм.
Сүүлийн жилүүдэд ганцхан СХД биш улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдсэн. Тиймээс ГХУСАЗСЗ-д байдаг байгууллагуудын хэмжээнд урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ, ажлуудыг дүүрэг, орон нутаг, тусгай чиг үүргийн байгууллага болон олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн асуудал тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг анхаарч, цаашид хамтын ажиллагааг сайжруулах нь чухал.
2022 онд СХД нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж, энэ чиглэлийн хөрөнгө оруулалт, “Анзаар” нэгдсэн аяныг зохион байгуулж, “Хүүхдэд ээлтэй” дүүргээр шалгарсан. Энэ онд “Анзаар-2” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд туя аян өргөжин нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, НГСУСЗ нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байна.
“Мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллах, хэргийн шийдвэрлэлтийн нэмэгдүүлэх, зөрчил үйлдсэн этгээдэд ял шийтгэлийг хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж ажиллана”
СХД-ийн ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Д.Отгонбаяр: Дүүргийн нутаг дэвсгэр нь 43 хороотой, 350 мянга гаруй хүн амтай бөгөөд улсын хэмжээний нийт хүн амын 12 хувь нь оршин суудаг. Шилжилт хөдөлгөөн маш их хийгддэг бөгөөд бүртгэлгүй 20 мянган хүн ам оршин суудаг. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчлийн тоо нэлээдгүй гардаг. Цагдаагийн байгууллага 2021 онд 9 мянга гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн дуудлага хүлээн авч байсан бол 2022 онд 37 хувь, хэрэг бүртгэлтийн хэрэг 18 хувь, мөрдөн байцаалтын хэрэг 10 хувиар нэмэгдэж, гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байна.
Жишээлбэл, бага насны хүүхэд өртсөн 249 хэрэг бүртгэгдсэн. Үүний 55 хэрэг нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг байна. Мөн иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд их гарч байна. Тиймээс дүүргийн ГХУСАЗСЗ-тай хамтарч хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулж, гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөний үеэр дараах хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж, цаашид ажил хэрэгтээ тусгах юм. Үүнд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хэрхэн хүлээн авах, тэр дундаа иргэн болон эрүүгийн шинжтэй гомдол мэдээллийг хэрхэн ялгаж хүлээж авах, хэргийг хэрхэн хурдан мөрдөн шалгах, мөрдөн шалгах ажиллагаанд хүний эрх, эрх чөлөөг ханган ажиллах, хэргийн шийдвэрлэлтийн нэмэгдүүлэх, зөрчил үйлдсэн этгээдэд ял шийтгэлийг хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж ажиллана.
“2023 оны эхний улиралд СХД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, гэмт хэргийн илрүүлэлт ахисан эерэг үзүүлэлттэй гарсан”
СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Х.Ууганбаяр: Өнгөрсөн жилүүдэд цар тахлаас үүдэлтэй хамтарсан зөвлөгөөнүүд хийж чадаагүй. Цар тахлын үед гэмт хэргийн гаралт буурч байсан ч 2022 оноос эхлэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт нэмэгдсэн. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар СХД-ийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурч, гэмт хэргийн илрүүлэлт ахисан эерэг үзүүлэлттэй байгаа. Тэгвэл өнөөдрийн зөвлөгөөнийг зохион байгуулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, хэргийн илрүүлэлт сайжруулахад эерэг үр дүнг авчирна гэж харж байна.
More from Нийгэм
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ. Эрүүл мэндийн төв 1963 …
ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨВИЙН НАЙМАН ДАВХАР БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар, 120 ортой, 18 мянган метр квадрат 15 мэс …
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 14, 15 ДУГААР ХОРООНЫ ИРГЭД З.ТӨМӨРТӨМӨӨД ХҮҮХДҮҮДИЙН АЯ ТУХТАЙ СУРЧ БОЛОВСРОХ НӨХЦЛИЙГ ХАНГАСАНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 14, 15 дугаар хорооны иргэд үр хүүхдүүдийнх нь ая тухтай сурч хүмүүжих боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө их зүйл …